Үтрээний үрэвсэл, түүнээс урьдчилан сэргийлэх

Сүүлийн үед бэлгийн замын үрэвсэлт  өвчин ихэсч байгаа төдийгүй эхээс урагт халдвар дамжих, уг өвчин ’’залуужих’’ хандлагатай болсонтой холбоотой эмч нарын анхаарлыг татах боллоо.  Бэлгийн замаар дамжих вирусын халдвар нь хорт хавдар үүсгэдэг болохыг судлаачид нотолжээ.

.

Хугацаа алдсан болон эмчилгээний горим алдагдсанаас бэлгийн замын үрэвсэлт өвчин архагшиж, цаашид умайн гаднах жирэмслэлт, хэвлийн орчмын өвдөлт, үргүйдэл үүсгэн эмэгтэйчүүд нийгмийн амьдралын идэвхтэй шатны үедээ тахир дутуу болж  байна. 

Амбулатороор эмчлүүлэгчдийн 30%-ийг бэлгийн замын үрэвсэлт өвчтэй эмэгтэйчүүд эзэлж  байна. Бэлгийн замын үрэвсэлт өвчин дэлхий дээр ихсэх хандлагатай байгаа нь хүн амын хурдацтай өсөлт, биеэ үнэлэх явдал газар авсантай холбон тайлбарлаж  байна. Нөгөө талаар хүн амын дотор ялангуяа өсвөр үе, залуучуудын дотор энэ талаар мэдлэг хомс, бэлгийн замын халдварт өвчний хор уршгийн талаар ойлгоц муутай  байгаатай холбоотой байна.

            Судалгаанаас авч үзвэл 25 нас хүртэл үтрээний хламидын халдвар, 25-30 наснаас  агааргүйтэн  үүсгэгчийн ихэнхи хувийг эзэлж байна. Эрүүл эмэгтэйн үтрээнд олон төрлийн микроорганизм байдаг ба тэдгээр нь өөр хоорондоо зохицон амьдарч үтрээний хэвийн орчныг хадгалж  байдаг.

Эмэгтэй хүний бие махбод, түүнд дотор нөхөн үржихүйн эрхтний тогтолцоо нь нарийн зохицуулагтай байдгаас гадна, дотны ямар нэгэн нөлөөнөөс болж  үтрээний хэвийн микрофлор алдагдаж,   эмгэг төрөгчид давамгайлж улмаар үтрээний үрэвсэл үүснэ.  Үтрээ нь чийглэг, дулаан байдаг учир эмгэг төрөгчид үржихэд их тохиромжтой орчин юм

 

Үтрээний үрэвсэлийн үүсгэх шалтгаан :
1.      Бэлгийн замын ариун цэврийг сахихгүй байх
2.      Бэлгийн олон хавьтагчийг солих, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
3.      Дур мэдэн, зааврын дагуу бус антибиотик хэрэглэх
4.      Бэлгийн харьцааны дараа үтрээг угааж жирэмслхээс хамгаалах арга хэрэглэх
5.      Дааврын нөлөөгөөр үтрээний орчин өөрчлөгдөх  /ихэвчлэн ахимаг насны эмэгтэйчүүдэд тохиолдоно/
6.      БЗХӨ-нийг буруу, дутуу эмчилэх
7.      Механик болон химийн хүчин зүйлээс, тухайлбал: үтрээний цацлага хийлгэх, үтрээний дотуур угаалга хийлгэх

 

Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд:
1.      Үтрээнийн ялгадас ихсэх
2.      Ялгадасны өнгө , үнэр үүсгэгчээс хамааран өөр өөр байна. /ногоон, шар, бижирмэгтэй, хөөсөрхөг эвгүй үнэртэй/
3.      Үтрээний салст хөөж,  улайх
4.      Загатнах
5.      Зарим үед бэлгийн харьцааны үед өвдөх
Дээрх шинж тэмдгүүд илэрсэн даруйд та нарийн мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж шинжилгээ, эмчилгээг хийлгэвэл архагших улмаар хүндрэлээс урьдчилан сэргийлж  чадна.

Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд нь зарим үед бэлгийн замын халдваруудтай төстэй байдаг бөгөөд олон шалтгаанаар үүсдэг учир ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзүүлэх ёстой.

 

  Урьдчилан сэргийлэх:
·        Гадна бэлэг эрхтнийг өдөр бүр бүлээн гожуур усаар угааж ариун цэврийг сайтар сахих. Саван нь үтрээний хүчил‑шүлтийн тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг учраас бэлэг эрхтнээ угаахдаа саван хэрэглэхгүй байх нь зүйтэй.Усанд орсны дараа гадна бэлэг эрхтний хавиар саван болон шампуны үлдэгдэл үлдээхгүй байхад анхаарах
·        Дотуур угаалга хийхээс зайлсхийх, үтрээний шүршигч хэрэглэхгүй байх. 
·        БЗХӨ-өөс сэргийлэх - тохиолдлын бэлгийн харьцаанд орохоос  зайлсхийх, тохиолдлын бэлгийн харьцаанд орох үедээ  бэлгэвч хэрэглэх
·        Агаар саадгүй нэвтрэх боломжтой даавуун дотоож, унтлагын хувцас хэрэглэх
·        Биеийн алчуурыг хүнтэй солихгүй байх. 
·        Нойтон, чийгтэй хувцас өмсөхөөс зайлсхий.
·        Хүндээр болон хөнгөнөөр бие зассаны дараа гадна бэлэг эрхтнээ угааж, зөөлөн арчих
·        Антибиотикыг эмчийн зааврын дагуу хэрэглэснээр үтрээний үрэвсэлт өвчнөөс сэргийлж  чадна.

 

http://rhnewsletter.mn/index.php?option=com_content&task=view&id=14&Itemid=1

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. tuslaach (зочин) | 2009-12-23 07:40:30
sain bna uu? bi odoo 28 nastai. 3 jilin omno dotor 2 udaa torson. dooshoogoo tsagaan yum mash ixeer gardag. emchid uzuulj mazokiin shinjilgee ogoxod utreenii urevsel gesen. tegeed medreg antibiotekoo todorxoiluulj uusan bolovch yamarch nemer boloogui. bainga ingej yum garax unexeeriin shanalgaatai yum. noxorteigoo sex xiij bx ued shingen zuil ix garch tuxgui bx yum. nadad tuslaach. xamgiin suuld Kanazol gedeg ondor ur duntei laa xiisen bolovch neex nemer bolson zuil alga.
2. boloroo (зочин) | 2013-03-14 00:40:03
bi 2 jiliin umnuus zag huiten tussan tuhain ued taria tariulj em ussan bolobch odoo hurtel edgehgui bn bur sariin temdeg baga irdeg bolson mun urebseltei gesen urebsel arhagshbal habdar boloh uu bi aimagt baidag bolohoor haana uzuulj yamar emchilgee hiilgehee medehgui bn urebseltei bol yamar emchilgee hiilgeh be hariu tuslaash

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.