Мөөгөнцөр

Өнгөний  өвчнийн тоонд багтдаг ч уг чанартаа өнгөний биш онцгой нэгэн өвчин байдаг юм. Энэ нь кандидоз буюу мөөгөнцөр өвчин гэж нэрлэдэг. Тиймээс хэрэв кандидоз илэрвэл заавал нөхөр нь буруутай байх албагүй.

Шалтгаан

Цагаавтар, ээдмэг маягийн зүйл ялгардаг учир ахуйн амьдралд энэ өвчнийг “сүүнцэр” гэж нэрлэдэг. Энэ өвчнийг бактерууд биш харин дрожж төст Candida төрлийн мөөгөнцөр үүсгэдэг. Эдгээр нь хүнсний ногоо, жимс, чихэр боовон дээр амьдарч мөн агаарт хөвж байдаг. Мөөгөнцөр нь хүний биеийн арьс, салст бүрхэвч буюу ам, ходоод гэдэс, бэлгийн замын салстаас  илэрдэг.

Мөөгөнцөр нь бага хэмжээтэй үед  ямарч хортой нөлөө үзүүлдэггүй боловч хяналтгүйгээр үржиж эхлэмэгц сүүнцэр  өвчин үүсдэг байна. Өвчин үүсгэгч болохын тулд  мөөгөнцөрт онцгой нөхцөл хэрэгтэй. Онцгой нөхцөл гэдэг нь хүчиллэг багатай амьдрах орчин, бие мах бодийн эсэргүүцэл сулрахыг хэлж байгаа юм.

Ийм байдал нь ихэнхдээ антибиотик хэрэглэсний дараа, дархлаа буурсан  үед (ДОХ ба архаг үрэвсэлт өвчин), бодисын солилцоо алдагдсан үед (чихрийн шижин), буруу хооллолт (чихэр боов ихээр идэх, витамин дутагдах),  дааврын хямрал -аас ( жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх мөн жирэмслэлт) болж үүсдэг. Мөн   хэт  бариу синтетик дотуур өмд өмсөх  ч  нөлөөлөх  явдал байдаг. Мөгөөнцөр хаана ч үүсч болно. Үүн дундаа  илүү их түгээмэл байдаг нь бэлэг эрхтний мөөгөнцөр юм.

Шинж тэмдэг

Энэхүү өвчнийг бараг андуурах  аргагүй. Мөөгөнцөрийн үед эмэгтэйн  гадна бэлэг эрхтэн ба үтрээнд хүчтэй загатнах, өвдөх шинж илэрч мэдрэгддэг. Түүнчлэн их хэмжээний цагаан ээдмэг зүйл бэлэг эрхтнээс ялгарана. Мөн бэлгийн хавьталд орох, шээх үед өвдөлт өгнө. Эрэгтэйчүүдэд мөгөнцөрийн шинж тэмдэг тийм ч тод илэрдэггүй  боловч заримдаа мөн гадна бэлэг эрхтэн загатнаж өвддөг бөгөөд  бэлэг эрхтэний толгойн дээр цайвар тууралт гардаг.

Үр дагавар

Мөөгөнцөр нь хэт ихэссэн үедээ бэлэг эрхтний (үтрээ болон бэлэг эрхтний толгойн) өнгөн давхаргын эсүүдийг эвдэж эхэлдэг. Бэлэг эрхтэний  мөөгөнцөр нь эрүүл мэндэд онцгой хор учруулдаггүй. Гэсэн ч бөөн таагүй мэдрэмж авчирах бөгөөд  хэвийн бэлгийн амьдралд саад болдог. Ховор тохиолдолд мөөгөнцөр нь архаг хэлбэрт шилждэг бөгөөд энэ үед  хөрш эрхтнүүдийг гэмтээх аюултай. (давсаг, гэдэс)

Оношлогоо

Хэрэв ийм асуудалтай тулгарсан бол даруй эмчид хандах хэрэгтэй. Зөв оношыг тавихын тулд өвчнийг өдөөгч Candida төрлийн мөөгөнцрийг  илрүүлэхэд л хангалттай. Үүний тулд үтрээнээс түрхэц авч  шилэн дээр байрлуулан, микроскопд харна. Өөр илүү ажилбар ихтэй  шинжилгээ -ний арга шаардагдахгүй.

Эмчилгээ

Эхлээд мөөгөнцөрийг ихээр үржихэд хүргэсэн шалтгааныг  арилгана. Үүний тулд антибиотик, жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээг зогсоох,  бодисийн солилцоог хэвийн болгох, дархлалыг дээшлүүлэх, амин дэм уух зэрэг арга хэмжээ авдаг. Үүний дараа мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийнэ. Эдгээрт мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй шахмал эм, тос болон лаа хэрэглэнэ. Мөөгөнцөрийг  бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь зүйтэй.

Эх сурвалж: www.103.mn

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. zochin (зочин) | 2009-03-07 14:24:52
Tag zav gargasand bayarlalaa. Ene ovchon edgedeggui dahilt ihtei geh yum, unen uu?
2. medicalscience | 2009-03-07 14:38:34
зочин-эдгэрэлгүй яахав дээ, мэргэжилийн эмчид хандаад эмчилгээгээ гуйцэд сайн хийх хэрэгтэй, ихэнх хүмүүс эмчилгээ хийлгэж эхлэнгүүд шинж тэмдэг нь багасаад ирэнгүүт л эмчилгээгээ зогсоож гүйцэд эмчилдэггүйтэй холбоотой
3. zochin (зочин) | 2009-03-07 14:58:40
bi emch nart handaj baisan. oligtoi ur dund hurdeggui yum. haana uzuulbel hamgiin sain emch bolon emchilgeeteig helj ogno uu. terchlen bas neg asuult asuumaar baina. bi 47 nastai. bienii yum irehgui 2sar ongorloo. ene ni tsevershij baigaa gesen ug uu? ene tohioldolod yah yostoi ve?
4. jiremsen (зочин) | 2009-03-30 19:52:18
sn bn uu bi odoo 27 xonogtoi jirmsen ymaa jiremsen bolxoos omno zvgeer bsan xarin jiremsen bolood dooshoo ix tsagaan ym garaad vzvvlsen moogontsor bn gsn odoo xaaya xaaya daxiad bdag ymaa emchdee vzvvlxeer zvgeer geed bxiin bi gadaadad bdag ymaa odoo nogoo moogontsor ni jooxon nogoon ongtoi bolood bxiin yawal deer we uragt xer muu we xelj ogooch.
5. anu (зочин) | 2009-05-13 16:03:34
ene muuhai ovchin ogt salahgvi yumaa. oirhon oirhon dahiad baih yum. ter bolgond l em, laa heregledeg. hvchtei emvvded dasal bolchih baih gehees aij baina. neg udaagiin taria baidag gedeg ene her vr dvntei bol
6. zochin3 (зочин) | 2009-05-23 15:31:59
4 honogiin omnoos shono dund bolohoor mash iheer begeg erhten zagtnah bolloo sheehed jaahan owdolttei bgaa tegeed otgon tsagaan yum garaad bh bolloo ene moogontsor mon uu mechid uzuulelguigeed geriin argaar emchilj boloh uu.
7. zuwulguu (зочин) | 2009-10-27 13:57:27
metronidazol mun nistatin gedeg 2 emiig hawsarch hergeldeg mun clodridenk gedeg tosiig zagtanasan heseg deeree nimgen turhedeg teged taslahgui yawad bwal amarhan edgenee gehdee 1 gem ni daarhaar dahiad bdag yum
8. Би бид хоёр | 2009-10-27 14:02:21
хахаха, бүгд зочноор орчихсон байна ш дээ. энд сэтгэгдэл үлдээхээр доромжлоод суудаг хэсэг бүлэг нөхөд бдаг. би лав хэн хэн гэдгийг яг санаж байна
9. Sascha | 2009-10-27 19:43:18
neeree zochnoor ortson bnashd bugdeeree
moogontsortson gej xeluulexees aisan bnashd
10. Reflection | 2009-10-30 00:22:27
kk bolildo ta nar yahawde bitgi huni zowlongor jargal hiigeed bgaach uwchin helj irku hiisej irne shude
11. Зочин (зочин) | 2010-01-17 09:06:18
тэгээд асуултын хариулт хаана байна аа?
12. Zulaa (зочин) | 2010-01-21 19:42:50
emchid handahgui emchluulj bolhuu???
13. Asuult (зочин) | 2010-03-17 13:57:17
Eregtei hun yamar shinjilgee uguh heregtei bdag yumbe? Yu yu anhaarah uu?
14. asuult taviihariult huleej bn (зочин) | 2010-08-04 20:52:53
ma eej 20 jil moogontsortei yvsan yaj tarhlaa saijruulah ve? yg han ochih ve? emch nar zarim ni suljeenii yum sanl bolgodog .unheer togs emchildeg gazar bnu zaj ogoch unheer ih guij bn amun vetmin uuhlaar antvetik shig nuluuluh uu? tarhlaag yaj saijruulah ve? helj ogch tuslaach humuusee guij bn unheer shuu ??????
15. ul medeh (зочин) | 2010-08-13 21:29:38
hi sain bna u bi 2010 ond huduu yvj bgad neg huuhentei untsan yum getel margaashnaas ehleed 2 udur haluuraad beleg erhten deer ulaaan yumnuud tuuraad zagatnaj ehelsen ene muuguntsur mun uuu odoo bolhoor hesegtee zugeer bj bgad genet jijig jijig tolbo maygiiin yum haaava garaad bgaa zuvulguu ugnuu yaaraltai
16. garid manlai (зочин) | 2011-04-20 13:27:41
ene muuguntsur ni erchuudees ih boldog beleg erhtenii tolgoinoos evgyi uner garah, jijig tuuraltuut, ungur togtoh geh met ontsgoi shinj temdguudtei mun beleg erhtenii aris yazarch uragdah geh met ihevchlen shinj temdeg baga yavagddag erchuuded .beleg erhtenii ariun tsever sexiin eruul ahui darhlaa muudah, emiin zambraagyi hereglee geh met olon shaltgaantai. iluu ihiig garid manlai 96646409 erchuuded shinj temdeg budeg uchraas toodoggyi uchraas emegtei ni uzuuleed emchluuleed yavaad bdag yum tiimees erchuud eruul bol emegteichuud uvduh huvi bagassan.
17. Uchka (зочин) | 2012-05-20 22:55:33
Сайн байна уу. Энд үлдээсэн сэтгэгдлүүдийг харахад Admin нь хариу бичээгүйн дээрээс хамгийн сүүлд сэтгэгдэл бичсэн хүн нь хаа байсан түрүү жил бичсэн байхын. Би уг нь нэг юм асуучмаар байдаг. Хариу бичихийг хүсье. Манай эхнэрийн сарын юм нь ирэхгүй 2 хоноод тестээр үзтэл жирэмсэн болсон байна. Тэгтэл бас давхар мөөгөнцөртэй болчих юм. Энэ мөөгөнцөр нь урагт хэрхэн нөлөөлөх вэ? Урагт нөлөөлөхгүйгээр яаж эмчлэх вэ?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.