Хэрлэг өвчин

Ерөнхий

Хэрлэг, хэрэх өвчин буюу ревматизм гэдэг өвчин нь дээхэнэ үед гол төлөв нас дээр гарсан хүмүүс л мэддэг байсан. Гэвч орчин үед дунд сургуулийн сурагч, оютнуудын дунд ч цөөнгүй ажиглагдах болсон нь харамсалтай.

Хэрлэг өвчин нь аажмаар, мэдэгдэхгүйгээр өвчлүүлдэг. Нэгдүгээрт  зүрх судас ба үе мөчөнд өөрчлөлт үүсгэдэг. Дараа нь элэг, бөөр ба уушгинд хүрнэ. Энэ өвчний үед хүний бие махбодод бүхэлд нь орших өвөрмөц шинжтэй эсийн бүлгийг (холбогч эд) гэмтдэг болохоор ийнхүү олон эрхтэн гэмтэж байдаг юм.

Шалтгаан

Хэрлэг нь даарч хөрөх, ядрах, чанар муутай хооллолт (уураг, амин дэм багатай), муу удамшил (удамд нь хэрлэг тохиолдсон байх зэрэг юм) зэрэг нөхцөл нөлөөлдөг. Гэвч хамгийн гол нь энэ өвчнийг үүсэхэд тусгай бактери хэрэгтэй. Энэ нь бета-цус задлагч А бүлгийн стретококк  нэртэй бактери юм. Энэ бактери нь гүйлсэн булчирхайн үрэвсэл / ангин /, улаан эсэргэнэ, залгиурын үрэвсэл үүсгэдэг. Ийм халдварын дээр нь дархлалын системийн гажиг нэмэгдвэл сүүлдээ хэрлэг болж болно. Стастистик мэдээнээс үзэхэд цочмог стрептококкын халдварын 0,3-3% нь хэрлэг өвчинд шилждэг байна.

Явц

Стрептококкуудыг хүний биед нэвтэрч үрэвсэл үүсгэсний хариуд дархлалын систем хамгаалах бодисуудыг ялгаруулж эхэлнэ. Эдгээр бодисууд нь өвчин үүсгэгч бактерууд, тэдний ялгаруулсан бодис болон бие махбодийн өөрчлөгдсөн эсүүдийг мөн устгана. Хэрлэгийн урьдчилсан хүчин зүйлтэй хүмүүсийн дархлалын систем нь хяналтнаас гарсан байдаг. Өвчний үед стрептококк төдийгүй холбогч эдийн эсийг устгах онцлогтой бодисыг үргэлжлүүлэн гаргасаар байдаг. Үүний үр дүнд энэ эс их байгаа эрхтэнд үрэвслийн голомт үүсэж, эрхтэний хэвийн үйл ажиллагааг өөрчилдөг.

Шинж тэмдэг

Хэрлэгийн анхны шинж тэмдгүүд нь ихэвчлэн гүйлсэн булчирхай болон төвөнхний үрэвслээс хойш 2-3 долоо хоногийн дараа илэрнэ. Хүн эхлээд бие хүчтэй сулрах ба үе мөчөөр өвдөх, халуурах шинж тэмдэг илэрнэ. Заримдаа өвчин далд хэлбэрээр явагдана. Энэ үед халуун нэг их өндөр биш (ойролцоогоор 37,0 хэм), бие сулрана, зүрх ба үе мөчний үйл ажиллагаа өөрчлөгдөнө. Ихэвчлэн хэрлэгийг үетэй холбоотой эмгэг,  үений үрэвсэл гэж тааварладаг. Өвчин ихэвчлэн том ба дунд үеийг гэмтээнэ. Энэ үед өвдөг, тохой, бугуй ба шагайн үеэр өвдөнө.  Өвдөх мэдрэмж нь эрс нэмэгдэн, эмчилгээгүй үед эрс буурна. Гэвч өвдөлт буурлаа гээд үений үрэвсэл зогсохгүй. Хэрлэгийн мөн зүрхэнд тун их сөрөг нөлөөтэй. Энд судасны цохилтын тоо алдагдана (хэтэрхий хурдан эсвэл хэтэрхий цөөн), зүрхний хэмнэл доголдох, зүрхээр өвдөх зэрэг шинж илэрнэ. Хүн ихээр амьсгаадах, бие сулрах, хөлрөх, толгой өвдөх зэргээр тайван биш болно. Хэрлэг нь мэдрэлийн системийг гэмтээнэ. Энэ үед нүүрний, гар эсвэл хөлийн булчин өөрийн эрхгүй татвагнана.

Үр дагавар

Хэрэв түүнийг эмчлэхгүй бол хэрлэг бүх эрхтнийг гэмтээж, хүн түргэн хөдөлдмөрийн чадвараа алдахад хүрэх аюултай. Хүүхдэд ихэвчлэн хэрлэгийн цочмог хэлбэр тохиолдоно

Оношлогоо

“Хэрлэг өвчин” гэсэн оношыг зөвхөн эмч л тавьж чадна. Оношлохдоо эхлээд цусны ерөнхий шинжилгээ хийхэд үрэвслийн шинж илэрнэ. Хоёрдугаарт цусны дархлалын шинжилгээ хийж хэрлэгийн үед илэрдэг өвөрмөц бодисыг илрүүлнэ. Эдгээр бодис нь цусанд эрт илрэхгүй ба өвчин эхэлснээс хойш долоо хоногийн дараа илэрч 3-6 долоо хоногт дээд хэмжээндээ хүрнэ. Зүрхний гэмтлийн зэргийг тодорхойлохын тулд зүрхний эмчин зөвлөгөө авч, ЗЦБичлэг, зүрхний эхография хийнэ. Үений байдлыг дүгнэхийн тулд гэмтэл согогын эмчид хандан, үе дурандах, үений эд эсийн шинжилгээ, үеэнд оношлогооны зорилгоор хатгалт хийж үений шингэнг шинжилнэ. Бусад эрхтнүүдийн хэрлэгийн гэмтлийн үед бусад мэргэжлийн эмчинй зөвлөгөөг авна.

Эмчилгээ

Хэрлэгийн хурцдал үед эмчилгээг зөвхөн эмнэлэгт хийнэ. Хэвтрийн дэглэм сайтар сахиж, эмчин заасан бүхнийг биелүүлнэ. Өвчтөнд үрэвслийн шинжийг дарах эм өгнө. Өөрчлөгдсөн үеийг гэмтэл согогын эмчид үзүүлэн ажилбарыг хийлгэнэ. Онцгой хүнд үед эмийн бэлдмэлийг шууд үеэнд тарина. Түүнээс гадна өвчтөнд нөхөн сэргээх эмчилгээ хийнэ. Хэрлэгийн эмчилгээг 3 шатлалтай системээр хийнэ: эхний шат нь – удаан (4-6 долоо хоног) эмнэлэгт эмчлэх идэвхтэй үе, хоёрдугаар шат – эмнэлгээс гарсны дараах сувилалын, рашаан-сувилалын эмчилгээ, гуравдугаар шат – диспансерын хяналт юм. Хэрлэгийн эмчилгээг эрт эхлэх тусам үр дүн нь сайтай байна. Хэрлэгийн идэвхтэй шатанд өвчтөнг эмнэлэгт хэвтүүлж, хэрэв үүнийг хийж болохгүй бол хэвтрийн дэглэм гэрийн нөхцөлд сахина. Эмчилгээний иж бүрдэлд эмчилгээ-хамгаалах ба хөдөлгөөний дэглэм, чанартай хооллолт, эмийн болон нөхөн сэргээх бодис, эмчилгээний биеийн тамир орно.

Хөдөлгөөний дэглэмийг цусны эргэлтийн дутагдал багасах эсвэл хэрлэгийн процесс арилах хэмжээгээр өргөтгөнө. Хоол хүнс нь янз бүрийн, амин дэм, уураг, фосфолипидтэй ногоо, жимс, өндөг байна. Амин дэм нь уургийн солилцоог хэвийн болгон, үрэвслийн эсрэг, глюкокортикоидын дааврын ялгаралтыг эрчимжүүлнэ. В бүлгийн амин дэм нь зүрхний булчингын ажиллах чадварыг ихэсгэнэ. Хэрлэгийн эмчилгээнд эмийн бодисоос: антибиотикууд (пенициллин, оксациллин, метициллин, ампициллин, бициллин-5), үрэвслийн эсрэг стеройдын бус бэлдмэл (аспирин, анопирин, ацесал, новандол, индометацин, диклофенак, ибупрофен, пироксикам, бутадион, реопирин, мефанамын хүчил), глюкокортикоидууд (преднизолон, преднизон, дексаметазон, триамцинолон), дархлал дарангуйлах бэлдмэлүүд (холины зэргэлдээх бэлдмэлүүд- делагил, плаквенил, ба түүнчлэн цитостатик дархлал дарангуйлагчууд- 6-меркаптопурин, имуран, хлорбутин) зэргийг хэрэглэнэ. Гамма-глобулины бэлдмэлүүд (өвөрмөц бус гамма-глобулин, гистаглобулин ба бусад) бие махбодын өвөрмөц дархлалын хамгаалах хүчийг эрчимжүүлдэг.  Зүрх судасны системийн ээнэгшил алдагдлын үед зүрхнийф гликозидуудыг хэрэглэнэ (строфантин, коргликон, изоланид, дигоксин, дигитоксин), шээс хөөх бэлдмэлүүд (фуросемид, лазикс, бринольдикс). Өвчний хүнд, ямар эрхтэн гэмтээсэн зэргээс бэлдмэлүүдийг хавсарч хэрэглэх нь хамаарна.

Мөн хэрлэгийн эмчилгээнд нөхөн сэргээх эмчилгээний аргуудыг хэрэглэнэ. Кальци ба салицилаттай электофорезыг ерөнхий аргачлалаар эсвэл үений орчимд тавьж хэрэглэнэ. Үеэр сунжруулан өвдөх үед идэвхтэй ба идэвхгүй шатанд үений орчмыг соллюксын гэрлээр шарах эсвэл хэт улаан туяагаар шарах, үений орчимд УВЧ шарлага, гэмтсэн үеэнд парафин наах зэргийг хэрэглэж болно. Хэрлэгийн процессийн идэвхтэй шатанд цусан хангамжыг сайжруулах зорилгоор хөдөлгөөнгүй үлдэцийг арилгахын тулд мөчдөд иллэг хийнэ. Эмчилгээний иж бүрдэл арга хэмжээнд эмчилгээний биеийн тамир орно. Архаг халдварын голомтонд хэт ягаан туяа, УВЧ шарлага, бичил долгион ба антибиотикын электрофоррезоор үйлчилнэ. Иж бүрдэл эмчилгээнд ихэвчлэн нүүрс хүчлийн хүхэрт устөрөчийн, радоны, хүчилтөрөгчийн ба хлорт натрийн ваннуудыг оруулна. Хэрлэгийн гаралтай зүрхний гажгийн үед нүүрс хүчлийн ба хүхэрт устөрөгчийн ваннууд үр дүнтэй байна. Хэрлэгийн далд болон сул явцтай хэлбэрийн үед зүрхний гажиг үүссэн бол радоны ванн үр дүнтэй байдаг.

Намжилтын шатанд гэмтсэн үений хэсэгт шавар эмчилгээг хийнэ. Хамгийн гол нь энэ бүх эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмчийн заалтын дагуу хийнэ гэдгийг мартаж болохгүй. Эмчийн заалтгүйгээр дур мэдэн эмчилгээ хийвэл хор болно уу гэхээс тус болохгүй гэдгийг анхаараарай.

 Эх сурвалж: www.103.mn

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. KOREA VISION (зочин) | 2012-04-06 16:08:29
Солонгосын бүх төрлийн эмнэлэгт үнэгүй зуучлан орчуулга хийнэ.

 Их сургуулийн нэгдсэн эмнэлэг
Дотор, гэмтэл, мэдрэл, шүд, нүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд...
 Гоо сайхны мэс засал
 Арьс гоо сайхан
 Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ /оношилгоо, эмчилгээ
 Эрүүл мэндийн аялал жуулчлал
 Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлах аялалд зуучлана.
 Incheon нисэх онгоцны буудлаас тосон авах, хүргэж өгөх үйлчилгээ
 Сөүл хотын аялал
 Эмнэлгийн аман болон бичгийн орчуулга

Холбогдох утас: 070-7563-0040 KOREA VISION
2. doogii_8689 | 2013-01-21 21:21:58
сайн байцгаана уу ороин мэнд хэрлэг өвчний ардын ба ургамлаар эмчлэх аргуудаас зөвөлгөө өгнө үү маш олон арга байдаг чяг аль арга нь сайн юм

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.